ХОВД АЙМГИЙН ДУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Алтайн урианхайн өв соёлыг дэлгэрүүлэн хөгжүүлье. Алтайн урианхайн өв соёлыг дэлгэрүүлэн хөгжүүлье.

Дуут сум ИТХурал

2017-06-06

Сумын ИТХ-ын 2 дугаар  хуралдааны

....тоот тогтоолын хавсралт

 

 

 

ДУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

 

СТРАТЕГИЙН ҮНДСЭН ЗОРИЛТУУД

Нэг: Алсын хараа:

Иргэнээ сонсож-оролцоог бүрэн хангасан –итгэл хүлээж чадахуйц иргэн  төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг  төлөвшүүлснээр төрөлх нутаг  Дуут сумаа Ховд аймгийн Тэргүүлэгч сум болгоно.

Хоёр.Эрхэм зорилго:

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг чадварлаг, нээлттэй ил тод болгон төлөвшүүлэн, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн асуудлыг төр засгийн бодлогод нийцүүлэн хууль эрхзүйн орчинг бүрдүүлэн, уламжлал шинэчлэлийн уялдаа холбоог хангаж нутгийн иргэдийн  ая тухтай амьдрах орчин нөхцөлийг  бүрдүүлэхэд эрхэм зорилгоо чиглүүлнэ.

Гурав.Эрхэмлэх үндсэн зарчимууд:

Нутгийн өөрөө удирдах байгууллага болон ажилтнууд энэхүү зарчмыг удирдлага болгон үйл ажиллагаа үр дүн нь хуульд нийцсэн шударга ил тод, хурдтай, үнэн зөв мэдээлэлтэй, бүтээлчээр ажиллаж иргэдийн сэтгэл ханамж дүүрэн байх хэмжээний түвшинд хүргэнэ.

Ø  Хууль дээдэлсэн байх: Хуулийг дээдлэн сахиж хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа мэргэжлийн өндөр чадвартай ажилтнуудын хүчээр өндөр шалгууртай гүйцэтгэлийн удирдлага, нягт хянамгай чанарын хяналтын тогтолцоогоор дамжин боловсруулагдаж, баталгаажсан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байхаар үйл ажиллагааны зохион байгуулалт дотоодын хяналтын тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлнэ.

Ø  Бүтээлч байх: Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллага нь зохион байгуулалт, ажил үүрэг, санхүүгийн хувьд хараат бус байж иргэдийн оролцоог хангасан үйл ажиллагаа явуулах, үнэлэлт дүгнэлт өгөх тайлагнахад аливаа нөлөөнд автахгүй байж ажлын үр дүнг нотлох баримтад түшиглэн боловсруулж тэнцвэртэй бодитой мэдээллийг түгээнэ.

Ø  Ил тод байх: Бодлого боловсруулах, шийдвэр гаргахад иргэд, иргэний нийгмийн байгууллага олон нийтийн санал санаачлага оролцоог нэмэгдүүлж нээлттэй, ил тод, шударга хурдтай байхын зэрэгцээ бодитой үнэн зөв мэдээ мэдээллийг ашигладаг байх.

Дөрөв.СТРАГТЕГИЙН ЗОРИЛТУУД

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж буй гадаад дотоод орчин, бодит нөхцөл байдалд тулгуурлан дэвшүүлсэн эрхэм зорилгодоо хүрэх дараах стратеги зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

Стратегийн зорилт 1.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтцийн оновчтой тогтолцоог бүрдүүлж, материаллаг бааз боловсон хүчин санхүүгийн чадамжийг бэхжүүлж шинэ түвшинд хүргэн төлөвшүүлнэ. 

Стратегийн зорилт 2.

Сумын ИТХ, багийн ИНХ-ын үйл ажиллагааны үр нөлөө өгөөжийг тогтвортой дээшлүүлнэ.

ТАВ. СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД БА ХҮРЭХ ҮР ДҮН:

5.1. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтцийн оновчтой тогтолцоог бүрдүүлж,материаллаг бааз боловсон хүчин санхүүгийн чадамжийг бэхжүүлж шинэ түвшинд хүргэн төлөвшүүлнэ. 

 Сумын ИТХ-ын хороодын үйл ажиллагааны зохион байгуулалтыг шинэчлэн байнгын ажиллагааны хэлбэрт шилжүүлнэ.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэн бодлого тодорхойлох, шийдвэрлэх, хэрэгжилтийг хангаж үр дүнг тооцоход тогтмол, үр нөлөөтэй ажиллагааг бий болгоно.

§  Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн иргэд сонгогчидтой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ИТХ-ын үйл ажиллагаанд тасралтгүй оролцох тогтолцоог бий болгож мэдээллийн цахим сүлжээг бүрдүүлнэ.

§  НӨУБ-ын ажлын албаны ажилтан мэргэжил, хууль эрх зүйн өндөр ур чадвар эзэмшиж, ил тод шударга ажиллана.

5.1.1.НӨУБ-ын бүтэц, зохион байгуулалт:

1.Сумын ИТХ-ын дарга -1

2.Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга- 1

5.1.2.НӨУБ-ын үйл ажиллагааны чиглэл:

1.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга:

v  Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн хамт дараах асуудлыг хариуцаж зохицуулна.

v  Сумын ИТХ Тэргүүлэгч, Төлөөлөгчид, хороо, түр хороо, ажлын албаны ажлыг нэгдсэн удирдлагаар хангах.

v  Сумын эдийн засаг, нийгэм, соёлын, болон нийт салбарын хөгжлийн асуудлыг цогцоор авч нэгдсэн удирдлагаар хангах.

v Сумын ИТХ, Засаг даргын  үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, хурлын бүрэн    эрх, иргэдийн нийтлэг эрх ашгийн хөндсөн тулгамдсан асуудлыг бүх шатны хурал, Засаг дарга, хууль хяналтын болон бусад байгуулагуудтай харилцаж зохицуулах.

v  Сумын төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих.

v  Хурлын төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Ажлын албаны төсвийн зарцуулалтанд хяналт тавьж, төсвийн мэдээг сар бүр авч дүгнэлт гаргана.

v  Орон нутгийн өмчийн бүрдүүлэлт зарцуулалтанд хяналт тавьж, хөрөнгийн асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэх.

v  Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн талаар дэвшүүлсэн тухайн жилийн зорилтын биелэлтэд хяналт тавьж биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах.

v  Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж байгуулах, өөрчлөх татан буулгах хилийн цэс өөрчлөх асуудлыг судлан боловсруулж хуралдаанд оруулах.

v  Сумын ИТХ-ын байгууллагын гадаад харилцааны асуудлыг нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөн хариуцах.

v  Сумын  Улаан загалмайн хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагаатгалын салбар комисс зэрэг төрийн дээд шатны байгууллагын шийдвэрээр хүлээлгэсэн сонгуульт ажил үүргийг хариуцах.

v   Сумын ИТХ-ын төлөөлөгчдийг нэг баг болгон ажиллуулах, тайланг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах.

v  Ерөнхий менежертэй менежерийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулж, үнэлж, дүгнэх.

2.Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид:

Ø  Монгол улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн хамт дараах асуудлыг хариуцаж зохицуулна.

Ø  Хуралдааны чөлөөт цагт тасралтгүй үйл ажиллагаа явуулна.

Ø  Сумын эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох асуудлууд болон өдөр тутмын асуудлуудыг эрх хэмжээний хүрээнд хэлэлцэн шийдвэрлэнэ.

Ø  Хуралдааны бэлтгэл ажил хангана.

Ø  Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлуудыг урьдчилан хэлэлцэж бодлого тодорхойлно.

3.Сумын ИТХ-ын хороо

Ø  Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан хороодын хуралдаанаар хэлэлцэн дүгнэлт оруулна.

Ø  Тусгайлан чиг үүргийнхээ хүрээнд орон нутагт тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн ИТХ болон Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулах.

Ø  Чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийж дүгнэлт гаргана.

Ø  ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан тогтоол шийдвэр биелэлтийг хангах, хэрэгжүүлэх асуудал хяналт тавина.

Ø  Цаг үеийн асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулж холбох арга хэмжээ авна.

4. Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга

а. Нийтлэг үйл ажиллагаа

Ø  Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлэх асуудлын бэлтгэл хангах ажлыг хянан бэлтгүүлэх

Ø  Хороодын үйл ажиллагааг зохион байгуулах, ажилд нь байнга хяналт тавьж ажиллах.

Ø  Сумын ИТХ-ын хуралдааны бэлтгэл ажлыг хангах

Ø  Холбогдох асуудлаар иргэд байгууллагын өргөдөл, гомдол, эрэлт хүсэлтийг судлан шийдвэрлэж хариу өгөх.

Ø  Хурлын үйл ажиллагааны чиглэлээр сумын Засаг даргын Тамгын газар болон бусад байгууллагуудтай харилцан хамтран ажиллах.

Ø  Багийн ИНХ-ын ажлыг үнэлж дүгнэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах.

Ø  Холбогдох хууль тогтоомж, хурлын шийдвэрийг сурталчлан биелэлтийг хангах, үр дүнд хяналт үнэлгээ хийх.

Ø  ИТХ-ын Төлөөлөгчдийн үйл ажиллагаанд бүх шатны дэмжлэг үзүүлэх.

Ø  Хурлын харьяа болон иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэх тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

Б.Дагнасан үйл ажиллагаа

Ø  ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангаж үр дүнгийн гэрээ байгуулж дүгнэж ажиллах.

Ø  Хурлын ажилтай холбогдолтой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах.

Ø  УИХ, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн ИТХ-ын сонгууль, нөхөн сонгууль, санал асуулгын бэлтгэлийг хуулийн дагуу хангаж зохион байгуулах, хяналт тавьж, мэргэжил арга  зүйн удирдлагаар хангах.

Ø  ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэлийг хангах, холбогдох байгууллагуудад чиглэл өгөх, хурлаас гарах шийдвэрийн төсөл боловсруулах.

Ø  Төлөөлөгчдийн ажилд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах.

Ø  Иргэдийн Төлөөлөгчдийн болон Хурлын жилийн ажлын төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, биелэлт тооцож иргэдэд улирал бүр мэдээлэх.

Ø  Жилийн ажлын тайлан бичиж Аймгийн ИТХ-д хүргүүлэх.

Ø  Хуралдааны илтгэл мэдээлэл боловсруулах.

Ø  Сумын ИТХ-ын ажлын албаны дотоод журмын биелэлтэнд хяналт тавьж, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх.

Ø  Сумын Засаг дарга, түүний Тамгын газар бусад төрийн өмчийн бүх төрлийн байгууллагуудтай харилцах харилцааг зохион байгуулах.

Ø  Нутгийн удирдлагын холбооны ажлыг зохион байгуулах.

Ø  Сумын ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан ажил хэргийн тогтоолын биелэлтэнд хяналт тавих, үр дүнг Тэргүүлэгчдийн хуралдаанд улирал бүр танилцуулж ажиллах.

Ø  Ажлын албаны төсвийг уялдуулан зарцуулах.

Ø  Хурлын ажилтай холбогдолтой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэнд хяналт тавих ажлыг зохион байгуулах

Ø  Сумын ИТХ-ын  даргад бодлогын болон үйл ажиллагааны ажилд шуурхай дэмжлэг үзүүлэх ажиллагааг зохион байгуулах.

 

Ø  5.2. Боловсон хүчний бодлогын шинэчлэл

5.2.1.Боловсон хүчний бодлогыг шинэчлэх хүрээнд:Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын албан тушаалтны ажлын байрны хэрэгцээ шаардлагыг шинэчлэн тодорхойлж, түүнд чиглэсэн боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлнэ.

-Удирдах ажилтны арга барилыг сайжруулж, манлайлал бий болгоно.

-Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг хянах удирдах, хянах үр дүнг үнэн зөв үнэлж дүгнэх, урамшуулах тогтолцоог сайжруулна.

Хүрэх үр дүн: НӨУБ-ын чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэх чадвар бүхий боловсон хүчний нөөц бүрдүүлж, гүйцэтгэлийн удирдлага, хариуцлага, урамшууллын дэвшилтэт тогтолцоог нэвтрүүлнэ.

5.2.2. Ажлын гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах хүрээнд:

-НӨУБ-ын ажиллах дүрэм журмыг шинэчлэн боловсруулж, мөрдүүлсэнээр аливаа ажлыг НӨУБ-ын эрхэмлэх үнэт зүйлсэд нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлнэ.

-НӨУБ-ын ажлын баримтын бүрдүүлэлт, баримтжуулалтын тогтолцоог шинэчилж, шилдэг арга туршлагыг нэвтрүүлнэ.

-НӨУБ-ын хяналтын тогтолцоонд дэвшилтэт үр нөлөө үзүүлэхүйц шинэлэг арга зүй нэвтрүүлж хэрэгжүүлнэ.

Хүрэх үр дүн: Шилдэг арга туршлагад үндэслэн өөрийн онцлогт тохирсон НӨУБ-ын чанарын удирдлага, баталгаажуулалтын тогтолцоо бий болгоно.

5.2.3. Дотоод хяналт, үнэлгээ буюу эргэх холбоо бий болгох чиглэлээр:

-Удирдлагаас гаргасан шийдвэр, бодлого, журмын хэрэгжилтийн байдал болон цаашид байнга сайжруулж, боловсронгуй болгох зорилгоор үйл ажиллагаанд дотоод хяналт, үнэлгээний тогтолцоо бий болгож, үр нөлөөтэй хэрэгжүүлнэ.

Хүрэх үр дүн: Гаргасан шийдвэр бодлого журмын хэрэгжилтийг сайжруулж цаашдын байнгын хяналт үнэлгээг  хангана.

5.2.4. Тэргүүлэх арга зүй, хандлагыг нэвтрүүлэх.

-Шилдэг арга туршлагыг байнга судалж, суралцаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлнэ.

НӨУБ мэргэжлийн байгуулагуудтай харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлнэ.

Хүрэх үр дүн: Шилдэг арга зүй, хандлагаас судалж, суралцаж үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.

5.3. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө чанар хүртээмжийг тогтвортой дээшлүүлнэ.

 

5.2.5.Материаллаг бааз санхүүгийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр

-ИТХ-ын байгууллагад авто машинтай болж хурлын дарга Тэргүүлэгчид, Төлөөлөгчид  ажлын алба албан үүргээ гүйцэтгэх, иргэд сонгогчидтой хүрч ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.

-Ширээ сандал компьютер, техник тоног төхөөрөмж сургалтын хэрэглэгдэхүүнээр бүрэн хангаж ажиллах орчныг бүрдүүлнэ.

-ИТХ-ын төсвийг төсөл хөтөлбөр, стратегийн бодлого төлөвлөлтөнд тулгуурлан бодитой төлөвлөж байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зардал болон тэтгэмж урамшил, сургалт семинар, мэдээлэл сурталчилгааны  зардлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, иргэдэд ил тод нээлттэй мэдээлж зарцуулалтанд хяналт тавьж ажиллана.

5.3.1. НӨУБ-ын хандлагыг шинэчлэх чиглэлээр

-Ард түмний өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээл эрсдэлтэй асуудлыг бодитой тодорхойлж, НӨУБ-ын үйл ажиллагааг түүнд чиглүүлж ажиллах тогтолцоог бүрдүүлнэ.

5.3.2. НӨУБ-ын үр нөлөө чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр:

-НӨУБ-ын гүйцэтгэж байгаа ажилд гадны мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулах, төрөл бүрийн мэдлэг мэргэжлийн ажилтнуудаар боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх замаар ажлын үр дүн, чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

-Үйл ажиллагааны үр дүнд эдийн засгийн үр өгөөжийг тогтвортой нэмэгдүүлнэ.

-Харилцагч байгууллага, иргэдээс үр өгөөж чанар хүртээмжийн талаар судалгаа мэдээлэл авч байна.

Хүрэх үр дүн: НӨУБ-ын үр өгөөжийг дунд хугацаанд тогтвортой дээшлүүлнэ.

ЗУРГАА: НӨУБ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тодорхойлогдсон бүрэн эрхийн хүрээнд байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж буй гадаад дотоод орчин бодит нөхцөл байдалд тулгуурлан дэвшүүлсэн эрхэм зорилгодоо хүрэх дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

1.Иргэний танхимаар дамжуулан  сумын эдийн засаг нийгмийн хөгжлийн талаар тулгамдсан асуудлуудыг боловсруулж шийдвэрлэх, хэрэгжүүлэхэд иргэд, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх.

2.Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилго чиглэлийг тогтоож, түүнийг хэрэгжүүлэхэд НӨУБ-ын үйл ажиллагааг чиглүүлэн хэрэгжилтийг ханган үр дүнд хяналт тавьж ажиллах.

3.Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэчлэлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх, хөрөнгө санхүү, боловсон хүчний хангамжийг сайжруулж, тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломж нөхцлийг бүрдүүлэн бүх шатны НӨУБ-ыг бэхжүүлэн хороод, багийн Иргэдийн нийтийн хурлыг байнгын ажиллагаатай болгоно.

4.Бүх шатны хурлын хуралдаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн гарч буй  тогтоол, шийдвэрийг цахим хэлбэрт шилжүүлж биелэлтийг нь хангасан ил тод нээлттэй, хурдтай шуурхай үйл ажиллагаатай болно

ДОЛОО: СТРАТЕГИЙН ЗОРИЛТ БА ҮЙЛ АЖИЛЛАГАА ХООРОНДЫН УЯЛДАА

 

 

 

 

 

 

 

Стратегийн зорилт 1

 

 

 

 

 

 

 

Мэргэжил арга зүйн үйлчилгээ

Үйл ажиллагааны чиглэл

-Багийн ИНХ-д хууль эрхзүйн болон  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.

-Арга зүй, бодлого журмыг боловсруулж мөрдүүлэх.

-Төлөөлөгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх  сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх.

-Байгууллагын үйл ажиллагаанд хийх дотоод хяналтыг хэрэгжүүлэх.

-Удирдлагын шийдвэр, бодлого журмын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх.

-гүйцэтгэлийн удирдлага, хяналт, үнэлгээ, урамшуулал

-нийгмийн асуудал

 

 

 

 

 

 

 

 

Стратегийн зорилт 2

 

 

 

 

 

 

 

Үйл ажиллагааны цар хүрээ чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

Орон нутгийн НӨУБ-ын үйл ажиллагааны үр нөлөө, чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

Үйл ажиллагааны чиглэл

§  Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

§  Хэлэлцэх асуудлыг иргэдийн саналын үндсэн дээр тодорхойлж хэлэлцүүлэх.

§  Гарч байгаа шийдвэрийн бодит байдлыг хангах, хэрэгжих нөхцөл боломжийг нэмэгдүүлэх.

§  Иргэдэд шуурхай ил тод нээлттэй үйлчлэх боломжоор хангах.

§  Иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах.

§  Идэвхи оролцоог дээшлүүлэх.

§  Иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулж шинэ шатанд гаргах.

§  Техник хангамжийн шинэчлэл хийж хурдтай ажиллах боломж бүрдүүлэх.

 

\

 

НАЙМ: СТРАТЕГИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

1.Стратегийн зорилго 1:

НӨУБ-ын удирдлагын тогтоцоог төлөвшүүлнэ.

Зорилт

Хэрэгжүүлэх ажил

Хугацаа

Тодотгох шаардлага

Боловсон хүчний бодлогыг шинэчлэх

Ажлын байрны хэрэгцээ шаардлагыг шинэчлэн тодорхойлж түүнд чиглэсэн боловсон хүчний бодлого авч хэрэгжүүлнэ.

2016-2020

Жил бүр

Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг удирдах, хянах үр дүнг үнэн зөв үнэлж дүгнэх урамшуулах тогтолцоо бүрдүүлнэ

2016-2020

Жил бүр

Мэргэжлийн тасралтгүй сургалтыг зохион байгуулж явуулна.

2016-2020

Жил бүр

Удирдах ажилтнуудын удирдах, манлайлал, чадварыг дээшлүүлнэ.

2016-2020

Жил бүр

Дотоод хяналт, үнэлгээ буюу эргэх холбоо бүрдүүлэх

Удирдлагын шийдвэр журмын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх

2016-2020

Жил бүр

Ажлын Тэргүүлэх арга зүй хандлагыг нэвтрүүлэх.

Шилдэг арга туршлагыг байнга судалж суралцаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэх

2016-2020

Жил бүр

8.2. Стратегийн зорилго 2:

Орон нутгийн НӨУБ-ын үйл ажиллагааны үр нөлөө, үр өгөөжийг дээшлүүлнэ.

Зорилт

Хэрэгжүүлэх ажил

Хугацаа

Тодотгох шаардлага

Хандлагыг шинэчилнэ

Орон нутгийн нийгэм эдийн засгийн аливаа асуудлаар бодлогыг тодорхойлон шийдвэрлэхэд иргэдийн оролцоонд тулгуурлан тэдний санал бодлыг бодлого шийдвэрт өргөн тусгах нөхцөл бүрдүүлнэ.

2016-2020

Жил бүр

Нутгийн удирдлагын байгууллагын ажилтан сонгуультны иргэдтэй хамтран ажиллаж тэдний санал бодлыг бодлого шийдвэрт өргөн тусгах нөхцөл бүрдүүлнэ.

2016-2020

Жил бүр

НӨУБ-ын ажилтан сонгуультны ажлын арга барил хандлагыг өөрчлөх

2016-2020

Жил бүр

Ажлын үр нөлөө, үр өгөөжийг дээшлүүлэх

Ажилдаа өндөр чадвартай, эрдэмтэн судлаачдын санаа бодлыг тусгаж ажиллана.

2016-2020

Жил бүр

Хийсэн ажлын үр дүнгийн талаар ард иргэд, байгууллагуудаас судалгаа авч байна.

2016-2020

Жил бүр

Байгууллагын веб хуудсын  мэдээллийг тогтмол шинэчилж байх.

2016-2020

Жил бүр

Ажлын тайланг товч, уншихад хялбарчилсан хувилбараар бэлтгэж байх. 

2016-2020

Жил бүр

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%