ХОВД АЙМГИЙН ДУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ДУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Алтайн урианхайн өв соёлыг дэлгэрүүлэн хөгжүүлье. Алтайн урианхайн өв соёлыг дэлгэрүүлэн хөгжүүлье.

Дуут сум ИТХурал

2017-06-06

ДУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БУЮУ

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭЭС

 

Монгол улсын шинэ үндсэн хуулиар үйл ажиллагаагаа эрх зүйгээр баталгаажуулсан НӨУБ буюу сумын ИТХурал нь 1992 онд байгуулагдаж 20 төлөөлөгч сонгогдон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

1996 онд орон нутгийн сонгуулиар МАХН-аас 10, МАН-аас 10 бүгд 20 төлөөлөгч сонгогдон ИТХ-ын үйл ажиллагааг явуулж байсан ба хурлын даргаар Д.Таванцэрэг, Д.Батаа,ИТХ-ын Тэргүүлэгчээр Д.Таванцэрэг, Д.Батсуурь, Ш.Базарсэд, У.Батжаргал, Д.Баатар, Ч.Батнасан, О.Төмөрбаатар нар ажиллаж байсан.

2000 оны орон нутгийн сонгуулиар МАХН-аас 11, МАН-аас 9 төлөөлөгч сонгогдон ажилласан ба хурлын даргаар З.Виктор, С.Содмоо, Тэргүүлэгчдээр Д.Таванцэрэг, А.Отгонбаяр, Н.Энэбиш, С.Содмоо, З.Виктор, Л.Мөнхнасан, Х.Оюунгэрэл нар ажиллаж байсан.

2004 оны орон нутгийн сонгуулиар МАХН-аас 7, МАН-аас 13 төлөөлөгч сонгогдон ажилласан ба хурлын даргаар Ч.Цэцэгмаа, Тэргүүлэгчдээр Д.Алтанхуяг, А.Отгонбаяр, Г.Цэвэлмаа, Х.Оюунгэрэл, З.Виктор, Ч.Цэцэгмаа, Л.Оюундэлгэр, нар ажиллаж байсан.

2008 оны орон нутгийн хурлын сонгуулиар МАХН-аас 15, АН-аас 6 төлөөлөгч сонгогдсон ба хурлын даргаар Х.Мөнхтуяа, Тэргүүлэгчээр Г.Цэвэлмаа, Х.Мөнхтуяа,  Х.Оюунгэрэл, З.Виктор, Н.Найдан, Н.Баянжаргал, З.Баярсайхан нар ажиллаж байсан.

2012-2016 оны орон нутгийн сонгуулиар АН-16 МАН-аас 5 төлөөлөгч сонгогдон ИТХ-ын даргаар Г.Цэвэлмаа Тэргүүлэгчдээр Г.Цэвэлмаа, Х.Мөнхтуяа, З.Баярсайхан, А.Энхбаяр, Н.Нанзаддорж, Ш.Батбаатар, Л.Мөнхнасан нар ажиллаж байсан.

2016-2020 оны орон нутгийн сонгуулиар МАН-аас 8, АН-аас7 төлөөлөгч нийт 15 төлөөлөгч сонгогдон ИТХ-ын даргаар Л.Нарангэрэл,Тэргүүлэгчдээр Л.Нарангэрэл, Г.Ганхүү, Г.Цэвэлмаа, Д.Батэрдэнэ, Б.Эрдэнэсолонго, нар ажиллаж байна.

Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Ч.Батнасан, Д.Таванцэрэг, Х.Эрдэнэбаатар, Б.Батсүх, А.Батмөнх Ч.Чинбат нар сонгогдон ажиллаж байсан.

Сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүс

Д/д

Овог нэр

Албан тушаал

Ажилласан он

1

Чу.Батнасан

ИТХ-ын дарга

1992-1993

2

Г.Гүржав

ИТХ-ын дарга

1993-1996

3

Д.Таванцэрэг

ИТХ-ын дарга

1996-1998

4

Д.Батаа

ИТХ-ын дарга

1998-2000

5

З.Виктор

ИТХ-ын дарга

2000-2002

6

С.Содмоо

ИТХ-ын дарга

2002-2004

7

Ч.Цэцэгмаа

ИТХ-ын дарга

2004-2008

8

Х.Мөнхтуяа

ИТХ-ын дарга

2008-2012

9

Г.Цэвэлмаа

ИТХ-ын дарга

2012-2016

10

Л.Нарангэрэл

ИТХ-ын дарга

2016 оноос

 

Сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар Д.Баатар 1993-1996 он

ИТХ-ын ажилтнаар Б.Эрдэнэчимэг 2002 онд 3 сар ажилласан.

Сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар Ч.Нарандулам 2004 оноос одоог хүртэл ажиллаж байна.

Ч.Нарандулам нь 1982 онд төрсөн 1990-2000 онд ЕБС суралцаж төгсөөд 2000-2004 онд “Ховд эрдэм”дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөөд 2004 оноос одоог хүртэл ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа нутгийн удирдлагын холбооны хүндэт өргөмжлөл, нутгийн удирдлагын “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнуулсан. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%